Дэлхийн дулаарлаас үүдэлтэй хар салхи, үер, ойн түймэр зэрэг байгалийн гамшгийн улмаас жилд 20 орчим сая хүн орон гэрээсээ дүрвэж байгааг Оксфэм олон улсын байгууллага тогтоожээ. 

Энэ нь газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт зэрэг томоохон гамшгаас долоо дахин, дайн, үймээн самуунаас гурав дахин их тоо юм. Ялангуяа ядуу болон хөгжиж буй орнууд өндөр хөгжилтэй орнуудаас гурав дахин их дэлхийн дулааралд өртөж байна. 

Мөн Ази тивийн хүн амын 80 хувь нь дэлхийн дулаарлын хохирогч болжээ. Тухайлбал, 2008-2018 онд дэлхийн дулааралд хамгийн их өртсөн 10 орны долоо нь Куба, Доминик, Тувалу зэрэг жижиг арал улсууд байна. Эдгээр улсын иргэд өндөр хөгжилтэй орноос 150 дахин их хямралд өртдөг юм. 

Судлаачдын хэлснээр ядуу буурай орнуудад агаарын бохирдол зэрэг эрсдэл бага хэдий ч бусад гамшиг хамгийн ихээр хохирол учруулж байгаа гэнэ. Дэлхийн дулаарлаас үүдэх гамшгийн талаар энэ сарын 2-19 хүртэл Испаний Мадрид хотод зохиогдох НҮБ-ын Дэлхийн дулаарлын хурлаар хэлэлцэх юм.

Оксфэм байгууллагын зүгээс дэлхийн дулааралд өртсөн ядуу орнуудад тусламж үзүүлэхийг олон улсаас хүссэн байна. Мөн дэлхийн дулаарлыг зогсоохын тулд хүлэмжийг хийг бууруулж гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөжээ. 

Эх сурвалж: CNN, iNews