Майкрософт компаний Вашингтон дахь салбарт дэлхийн хамгийн чимээгүй өрөө байдаг. Энэхүү өрөө нь 6.36 метр.кв хэмжээтэй бөгөөд дотор талыг нь 30 см-ын зузаантай зургаан давхаргаар бүрсэн байна. Мөн хана, сал, таазыг нь мяндсан шилэн хөөсөөр бүрсэн ба нийт 1.5 сая долларын өртгөөр бүтжээ. 

Өрөө нь 120 дб дуу чимээг тусгаарлах чадалтай учир гадаа нь онгоц хөөрч байсан ч бараг сонсогдохгүй гэнэ.

Компаний эрдэмтэд уг өрөөнд чихэвчний дуу, хулганы товчлуурын чимээ зэргийг тааруулдаг байна. Гэхдээ энэ нь хүний хувьд хэт чимээгүй орчин бөгөөд 45 минутаас удаан хугацаагаар дотор нь байх боломжгүй гэнэ. 

Учир нь өрөөнд орсон хүмүүст өөрсдийнх нь амьсгал, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн хэт чанга сонсогдож, чих нь дүнгэнэдэг байна.

Эх сурвалж: Dailymail