Өмнөд Африкийн Бломбос агуйгаас олдсон энэхүү жижиг чулуун дээр улаан охороор зурсан зураасууд 73 мянга орчим жилийн настай гэнэ. Эрдэмтэд үүнийг орчин цагийн танин мэдэхүйн эхлэл ба абстракт уран зургийн үүсэл гэж үзжээ.

Энэ талаар Норвегийн Бергений их сургуулийн археологич Кристофер Хеншилвүд, “эдгээр зураасыг урлаг гэж хэлэхэд хэцүү ч зурсан хүндээ их утга илэрхийсэн байж болох юм. Эгц шулуун зураасаас харахад энэ нь магадгүй цааш үргэлжилсэн том зураг байсан байх” гэсэн юм.

Эртний уран зураачид чулуун дээр охор харандаагаар зурдаг байснаас үзэхэд хүн төрөлхтөн 285 мянга орчим жилийн өмнөөс байгалийн шавар болох охорыг ашиглаж эхэлжээ.

Бломбос агуйгаас өмнө нь 100 мянган жилийн тэртээ улаан, зормол охор болон будаг хийдэг бусад материалаар зурсан зургууд олдож байсан юм.

Эх сурвалж: BBC