Тоос шороо, шарилж зэрэг энгийн харшлаас эхлээд төсөөлөхийн аргагүй хачирхалтай харшлууд бий. 

Мод

Image result for wood dust

Дэлхийн хүн амын хоёр хувь гаруй нь модны үртэс болон тоосонцроос харшилтай байдаг. Тэдний ихэнх нь бага зэргийн загатнаа мэдэрдэг боловч харшилтай хүмүүсийн 0.03 хувь буюу таван мянга орчим хүмүүс модонд хүрэхэд арьсан дээгүүр нь тууралт үүсдэг гэнэ.

Чичиргээ

Image result for vibration

Ихэнх харшлууд ямар нэгэн биетэй зүйлсээс үүсдэг. Гэхдээ чичиргээнээс харшилтай хүмүүс тодорхой хөдөлгөөнөөс харшилдаг. Их давтамжтай хөдөлж байгаа обьектыг арьсанд нь хүргэхэд арьс нь таталддаг байна. 

Дасгал

Image result for unhappy exercise

Биеийн эрчимтэй хөдөлгөөнөөс үүсдэг энэ харшил нь 100 мянган хүн тутмын 50 гаруйд нь үүсдэг байна. Тодруулбал, дасгал хийснээс 30 минутын дараа загатнаа үүсдэг ба биеийн онцлогоос шалтгаалж өөр өөр хэсэгт загатнадаг гэнэ.

Хүний харшил 

Image result for skin contact

Зарим хүмүүс муур нохойноос харшилдаг бол цөөн хүмүүс бусад хүнээс харшилтай байдаг гэнэ. Азаар энэ нь ихэнхдээ арьс хүрэхэд үүсдэг боловч зарим хүмүүс бусдын үнэрээс болж найтаадаг байна. Healthline хэмээх судалгааны байгууллагын мэдээлснээр өндөр хөгжилтэй орнуудад нийт хүн амын таван хувь гаруй нь ийм төрлийн харшилтай байдаг бол буурай орнуудад 0.2 хувь байдаг гэнэ.

Харшлын эм

Image result for citrizine tablet

Сонирхолтойгоор зарим хүмүүс харшлын эсрэг эмнээс харшилтай байдаг. Ихэнх нь харшлын эмүүдэд байдаг цитризин хэмээх бодисоос харшилдаг ба одоогоор яг хэдэн хүн энэ төрлийн харшилтай нь тодорхойгүй байна. 

Хөлс

Image result for sweating and red face

Зарим хүмүүсийн хувьд зуны улирал жинхэнэ там болдог. Тэд хөлрөх болгондоо загатнаж эхэлдэг ба зарим тохиолдолд анафилаксис хэмээх харшлын реакци үүсэх боломжтой байна. Энэ тохиолдолд өвчтний бие шоконд орж амьсгалахаа больдог гэнэ.

Цахилгаан долгион

Image result for electromagnetic allergy

Цахилгаан хэрэгслээр дүүрэн орчин үед бараг бүх зүйлс цахилгаан долгионууд үүсгэдэг. Гэхдээ эдгээр долгионууд зарим хүмүүст их хэмжээний харшлын реакци үзүүлж байна. Дэбби Бирд гэх эмэгтэйн хувьд энэ реакци нь тэвчихийн аргагүй байдаг ба шөнө бүр хөнжил дээгүүрээ мөнгөн ялтас нөмөрч унтдаг гэнэ. 

Хүйтэн цаг агаар

Image result for cold weather allergy

Хүний биеийн температур гэнэт буурахад хөдөлдөг уг харшил нь 100 мянган хүн тутмын нэгд ажиглагддаг. Хүйтэнд харшилтай эсэхээ мэдэхийн тулд арьсан дээрээ мөс тавьж үзээрэй.

Ус

Image result for water on skin

230 сая хүн тутмын нэг нь уснаас харшилтай байдаг. Өөрөөр хэлбэл, одоогоор дэлхий дахинд 32 хүн усанд орох боломжгүй байна. Тэд биеэ тусгайлан бэлдсэн шингэнээр угаадаг аж. 

Эх сурвалж: Geek, ACAAI(American College of Allergy, Asthma and Immunology)