Дэлхийн хамгийн халуун халуун чинжүү бол Америкийн тариаланч Эд Курригийн ургуулсан Pepper X юм. Үүнийг хазахад 3.18 сая нэгж халуунтай химийн элемент ялгадаг бөгөөд идвэл үхэлд хүргэх аюултай гэнэ.

Гэхдээ уг халуун чинжүүг The Last Dab гэх тусгайлан үйлдвэрлэсэн халуун чинжүүний соусанд ашигласан байна. Pepper X-ыг ургуулахад 10 жил зарцуулсан бөгөөд маш үнэтэй юм.

Харин хамгийн халуун чинжүүний Гиннесийн амжилтын хоёрт 2.48 сая нэгж халуунтай Лууны амьсгал халуун чинжүү бичигддэг байна.

Үүнийг Их Британий Tom Smith's Plants фермд ургуулсан ба залгивал хахаж үхэх аюултай юм. Гэхдээ уг халуун чинжүүг өвчин намдаах тосны оронд ашиглахад тохиромжтой гэж эрдэмтэд зөвлөжээ.

Эх сурвалж: CNN, Livescience, Tasting table