Автомашин худалдан авахад хамгийн чухал нь гол үнэ, хөдөлгүүрийн хүчин чадал, хурд авах хугацаа, зэргээс гадна дээд хурд юм. Тухайн машины дээд хурдыг мэдрэх боломж хялбар олдохгүй нь тодорхой хэдий ч энэ нь таныг бусад жолоочдоос ялгарахад туслах болно.

HENNESSEY VENOM F5 – 484 км цаг

Hennessey Performance Engineering компаний VENOM F5 загвар нь дэлхийн хамгийн хурдан машин бөгөөд 1600 морины хүчтэй 7.4 литрийн хос V8 хөдөлгүүртэй юм. Мөн 30 секундэд 400 км цагийн хурд авдаг байна.

Image result for hennessey venom f5

SSC TUATARA – 482 км цаг

Энэ машин нь 1750 морины хүчин чадалтай 5.9 литрийн V-8 хөдөлгүүртэй бөгөөд долоон хурдны хайрцагтай юм.

Image result for SSC TUATARA 

KOENIGSEGG AGERA RS – 447 км цаг

Уг машины дээд хурдыг 2017 оны 11-р сарын дөрвөнд Лас Вегасын зам дээр туршсан бөгөөд энэ нь Гиннесийн дэлхийн дээд амжилтын номонд бичигдсэн байна.

Image result for KOENIGSEGG AGERA RS

HENNESSEY VENOM GT – 270 MPH

2014 онд танилцуулсан энэхүү машин нь 7.0 литрийн багтаамж, 1224 морины хүчтэй хөдөлгүүртэй бөгөөд Hennessey компаний анхны алдартай бүтээгдэхүүн юм. Энэ нь тухайн үед Гиннесийн номонд дэлхийн хамгийн хурдан машинаар бүртгэгджээ. Мөн уг машин нь гараар бүтээгдсэн бөгөөд цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн байна.

Image result for venom gt

BUGATTI VEYRON SUPER SPORT – 431 км цаг

Волскваген компаний охин компани болох Бугатти 2005 онд 1.7 сая доллараар 1001 морины хүчин чадалтай W16 хөдөлгүүртэй VEYRON  SUPER SPORT загвараа гаргасан байна.

Image result for BUGATTI VEYRON SUPER SPORT

BUGATTI CHIRON – 420 км цаг

Уг машин нь 1500 морины хүчтэй хөдөлгүүртэй хэдий ч VEYRON-ы дээд хурдны рекорд эвдэж чадаагүй юм. Гэсэн ч Бугатти компани CHIRON-ы шинэчилсэн загварыг бүтээж байгаа ба энэ нь дэлхийн хамгийн хурдан хүлгүүдтэй өрсөлдөхүйц болох магадлалтай байгаа гэнэ.

Image result for BUGATTI CHIRON

Эх сурвалж: The Manual