Майкрософт компаний үүсгэн байгуулагч Пол Аллен агсаны үндэслэсэн Стратоланч Системс компани дэлхийн хамгийн том онгоцыг Калифорни мужид амжилттай туршлаа.

Рок гэх уг цагаан онгоц номхон далайн цагаар долоон цагт хөөрч 5.1 км-ын өндөрт 304.1 км цагийн хурдтайгаар хоёр цаг гаруйн нислэг үйлдээд аюулгүй газардсан байна.

Тус онгоц нь зургаан хөдөлгүүр, 117 метр урт далавч бүхий 72 метр хоёр их биеэс бүрддэг бөгөөд 226.7 тонн жинтэй пуужин болон бусад сансрын техникийг 10.6 км-ын өндрөөс хаях зориулалттай юм.

Стратоланч компаний мэдээлснээр 2020 онд тус онгоцноос анхны пуужингуудыг хөөргөх юм байна.

Эх сурвалж: Reuters, CNN