Ханхүү Матеен /Бруней/

Брунейн хаан Султан Хассанал Болкиагийн дөрөв дэх хүү, ханхүү Матеен энэ жил 28 настай. Тэрээр Хааны цэргийн академид сурч байсан ба олон улсын улс төр, гадаад бодлого, дипломат харилцааны чиглэлээр их сургууль дүүргэсэн юм. Тэрээр поло тоглох, тэжээмэл бар, ирвэс, одой морьтойгоо цагийг өнгөрүүлэх, дэлхийгээр аялах дуртай ба инстаграмдаа 847 мянган дагагчтай байна.

Image result for prince mateen

Ханхүү Николай /Дани/

Хунтайж Жоачимийн том хүү болох ханхүү Николай буюу Николай Уилльям Александр Фредрик нь 20 настай бөгөөд загвар өмсөгчөөр ажилладаг байна.

Image result for prince nikolai of denmark

Угсаа залгамжлах ханхүү Хамдан /Арабын нэгдсэн Эмират/

Фазза гэдэг хочоороо алдартай тэрээр энэ жил 37 настай бөгөөд Арабын нэгдсэн Эмират улсын ерөнхий сайд, дэд ерөнхийлөгч, Дубай хотын захирагч юм. Түүнийг инстаграмаар зургаан сая хүн дагадаг бөгөөд чөлөөт цагаараа далайн гүнд шумбах, эрсдэлтэй сельфи хийх дуртай байна. 

Image result for Crown Prince Hamdan

Ханхүү Константин /Грек/

Тэрээр угсаа залгамжлах ханхүү, гүнж нарын том хүү бөгөөд Английн ханхүү Уилльямын загалмайлсан хүү юм. Тэрээр олны нүднээс далд өссөн бөгөөд өдгөө 21 настай аж. Тино гэх нэрээрээ алдартай ханхүү Нью Йоркод төрж Их Британид өссөн бөгөөд 19 настайдаа Америкийн Жоржтауны их сургуульд элссэн байна.

Image result for Prince Constantine

Угсаа залгамжлах ханхүү Хуссейн /Иордан/

Тэрээр Иорданы дараагийн эзэн хаанаар сонгогдох ханхүү бөгөөд өдгөө 25 настай. Ханхүү Хуссейн Жоржтауны их сургуулийг олон улсын түүхийн чиглэлээр дүүргэсэн бөгөөд инновацыг сурталчилж, боловсролыг сайжруулахад анхаардаг байна. Мөн тэрээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн даргаар ажиллаж байсан ба армийн дэслэгч цолтой юм. 

Image result for Crown Prince Hussein

Эх сурвалж: SCMP