Зарим хүмүүс гоо сайхны хэмжээсийг улаа бутарсан хацар, том уруулаар төсөөлдөг бол зарим нь цайвар арьс, нүүрний төгс хэлбэрийг шүтдэг. Харин хүүхдүүдийн гоо сайхны үнэлэмжийг дараах хүүхдүүд тогтоож чадсан байна.

Анастасия Князева

Оросын бяцхан модель тэрээр долоохон настай бөгөөд цэнхэр нүдээрээ алдартай. Анастасия алдартай хүүхдийн хувцасны брэндүүдийн нүүр царай болсон бөгөөд инстаграмдаа 500 мянган дагагчтай гэнэ.

Image result for Anastasia Knyazeva

Анна Павага

Оросын бяцхан балетчин Анна энэ жил есөн настай бөгөөд гурван настайгаасаа хойш хүүхдийн хувцас, тоглоом, спорт барааны брэндүүдийн нүүр царай болжээ. Мөн тэрээр кино, клипэнд туслах дүр бүтээж байсан гэнэ.

Image result for anna pavaga

Лорен Лунде

Түүний ээж Солонгос, аав Канад улсын иргэн юм. Лорен өдгөө 10 настай бөгөөд хүүхдийн хувцасны Aura Kids, MiniZaru, MiniMe брэндтэй хамтран ажилладаг байна.

Image result for lauren lunde 2019

Хэйле Васкюз

Тэрээр энэ жил есөн настай бөгөөд алдартай дизайнер болохыг хүсдэг байна. Улмаар Хэйле 2017 онд дизайнеруудын сургуулийн хамгийн бяцхан сурагч болсон ба хүүхдийн хувцасны Target брэндтэй хамтран ажиллаж эхэлжээ. Мөн тэрээр загвар өмсөж кинод тоглодог байна.

Image result for Haileigh Vasquez 2019

Уиллъям Фрэнклин Миллер

Инстаграмын хамгийн царайлаг хүү гэгддэг Австралийн модель, жүжигчин тэрээр энэ жил 14 настай юм.

Image result for William Franklyn-Miller 2019

Жордин Ринле

Америкийн долоон настай бяцхан модель Жордин өмнө жилээс загварын ертөнцөд хөл тавьсан бөгөөд Simplicity Patterns, The Children’s Place, Kidpik брэндтэй гэрээ байгуулжээ.

Image result for Jordyn Reinle 2019

Ланеяа Грэйс

Ланеяа Испани, Америк, Филиппины эрлийз тэрээр гурван настайдаа загварын агентлагт орж байжээ. Тэрээр өдгөө 14 настай бөгөөд Дисней компанитай гэрээ байгуулж алдарт ди жи Авичигийн  Wake me up дууны клипэнд тоглосноор олонд танигдсан байна.

Image result for Laneya Grace

Анатасия Авербук

Израилийн хамгийн хөөрхөн охин гэгддэг найман настай Анатасия хувцасны брэндүүдийн сурталчилгаанд тоглодог. Түүний аав хөнгөн атлетикийн алдарт тамирчин Александр Авербурк юм.  

Image result for Anastasia Averbukh

Таллиа Бурк

Хүмүүс түүнийг дэлхийн хамгийн хөөрхөн охин гэгдэж байсан модель Тилане Блондитэй адилтгадаг. Америкийн зургаан настай бяцхан модель Таллиа дэлхийн алдарт Ralph Lauren, Oscar de la Renta брэндүүдтэй хамтран ажилладаг байна.

Image result for tallia burk 2018

Эх сурвалж: Brightside