Нислэгийн компаниудад үнэлгээ өгөх Скайтракс сайтаас Япон ANA All Nippon-ыг дэлхийн хамгийн цэвэрхэн нислэгийн компаниар нэрлэлээ.

Сайтын зүгээс зорчигчдоос нислэгийн компаний суудлын хэсэг, ширээ, хивс, угаалгын өрөө зэрэг онгоцны бүх хэсэгт үнэлгээ өгөхийг хүссэн байна. Ингэхэд Сингапур, Япон, Хонг Конг зэрэг Азийн компаниуд эхний 30 байранд шалгарчээ.

Скайтракс сайт 2001 оноос хойш жил бүр дэлхийн шилдэг нислэгийн компаниудыг шалгаруулж шагнал гардуулж байгаа юм. Энэ жилийн шилдэг нислэгийн компаниар Сингапурын авиа компани шалгарсан байна.

Нисэх буудал, онгоц нь нян үржих гол газар гэгддэг бөгөөд зорчигчид ч ариун цэврийг илүүд үздэг юм. Америкийн микробиологичдын 2015 онд хийсэн судалгаагаар онгоцны хамгийн бохир хэсэг нь ширээ бөгөөд инч кв бүрт 2155 нян илрүүлжээ.

Хамгийн цэвэрхэн 10 нислэгийн компаниуд

  1. ANA All Nippon Airways (Japan)
  2. EVA Air (Тайван)
  3. Asiana Airlines (Өмнөд Солонгос)
  4. Singapore Airlines (Сингапур)
  5. Japan Airlines (Япон)
  6. Cathay Pacific Airlines (Хонг Конг)
  7. Qatar Airways (Катар)
  8. Swiss International Air Lines (Швейцар)
  9. Hainan Airlines (Хятад)
  10. Lufthansa (Герман)

Эх сурвалж: CNN, World airline awards