Мэргэжлийн гар бөмбөгийн тэмцээнд тамирчид дунджаар 3.01 метр өндөр үсэрдэг. Тэгвэл үүнээс өндөр үсэрдэг, одоогоор хамгийн дээд амжилтыг эзэмшиж буй тамирчдыг сонирхуулъя. 

Дмитрий Мусэрский 3.75 метр

Image result for dmitriy Muserskiy spike

Өдгөө 31 настай Оросын тамирчин 2.19 метр өндөртэй ба дэлхийн хамгийн өндөр тамирчдын эгнээнд ордог. Дэлхийн лигт 2010-2018 он хүртэл Оросын багт тоглож байсан бөгөөд зургаан алт, хоёр мөнгөн медаль хүртжээ. 

Вилфредо Леон 3.74 метр 

Image result for wilfredo leon spike

Куб гаралтай 26 настай уг тамирчин  Европын олон улсын тэмцээнд 2014-2017 онд дөрвөн алтан медаль авч Олон улсын тэмцээнээс хоёр мөнгө, нэг алтан медаль авчээ.

Шарон Вернон-Еванс 3.82 метр

Image result for sharone vernon evans spike

Канадын 21 настай тамирчин 2016 оноос эхлэн Канадыг төлөөлөн өсвөр насныхны тэмцээнд оролцож байна. Тэрээр өдгөө Польшийн ОНИКО Варшава багт тоглож байгаа юм. 

Леонелл Маршалл Жр. 3.83 метр

Image result for leonel marshall jr spike

Кубын 40 настай Леонелл 2000 оны Олимпд оролцсон Кубын хамгийн залуу тамирчнаар шалгарч байсан юм. Тэрээр 1976, 1980 оны Олимпд оролцсон Леонел Маршаллын хүү бөгөөд Кубээс зугтсан хэргээс болж 2001 оноос хойш улсаа төлөөлж тоглох боломжгүй болжээ.

Матеи Казийски 3.90 метр

Image result for matey kaziyski spike

Булгарийн 35 настай тамирчин тэрээр Европын олон улсын тэмцээнээс хоёр хүрэл, хоёр мөнгө, гурван алтан медаль авч, ДАШТ-ээс нэг мөнгө дөрвөн алт хүртжээ. Тэрээр гар бөмбөгийн хамгийн өндөр үсрэлтийн рекордыг тогтоосон юм.

Эх сурвалж: World of Volleyball