Технологи
Дэлхийн хамгийн үнэтэй гар утаснууд
Одоогоор дэлхийн хамгийн үнэтэй утас 140 мянган доллар байна.

Өнгөрсөн жилийн хамгийн үнэтэй утсаар Samsung Galaxy Fold шалгарсан юм. Таблет болон утсыг хослуулсан төгс шийдэл гэх тус утас нь бидний мэдэх iPhone 11-с бараг хоёр дахин их үнэтэй. Тэгвэл зарим компаниуд алтаар бүрсэн, алмазан шигтгээгээр чимсэн, урлагийн бүтээлтэй хослуулсан гар утас үйлдвэрлээд байна. Ингээд дэлхийн хамгийн үнэтэй таван утсыг сонирхуулъя.
Стив Жобсын өмсдөг цамцны товчтой iPhone
iPhone 11 Pro / iPhone11 Pro Max
Стив Жобсын цамцны товчийг логон дотор нь шигтгэсэн энэ утас 6700 долларын үнэтэй. Стив Жобс минималист хэв маягт дуртай байсан ба цамцны товчноос гадна гарын үсгээр нь чимэглэжээ.
Хүссэн загвараар тань бүтээх алтан утас
Golden Concept гэх компани таны хүссэн загварыг утсан дээр буулгаж таарсан үнийг тогтоодог байна. Жишээ нь, дээрх утсыг Сваровски компани захиалсан ба 110 грамм цэвэр алт, 137 ширхэг алмазаар чимжээ. Энэ утасны нийт үнэ 24790 долларын үнэтэй боловч ихэнх тусгай загварууд 2000-10000 долларын үнэтэй юм.
Самсунг Фолд, Хаан Ширээний Тоглоом хувилбар
Энэ утас нь одоогийн зах зээл дээрх хамгийн үнэтэй Андройд утас ба 750 грамм цэвэр алтаар бүрсэн учир 30260 доллароор зарагддаг. Жорж Р.Р. Мартины Хаан Ширээний Тоглоом номоос сэдэвлэсэн тус утас зохиол дээр гардаг долоон хаант улсын адил долоон ширхэг үйлдвэрлэгджээ.
Сансарт ниссэн анхны хөлөг Восток 1-р хийсэн утас
iPhone 11 Pro / iPhone11 Pro Max
Юрий Гагарины 1961.04.12-нд сансарт ниссэн Восток-1 онгоцны бяцxан ширхгийг утсан дээр тогтоож өгснөөр тус утасны үнэ цэнэ 35720 долларт хүрсэн байна.
Урлагийн бүтээлтэй хослуулсан утас
iPhone 11 Pro / iPhone11 Pro Max
Энэхүү утас нь 140 мянган долларын үнэтэй ба Есүс Христийн төрөлтийн дүрсийг сийлжээ. Мөн гурван каратын цэвэр алмааз шигтгэн өгсөн бөгөөд одоогоор дэлхийд хамгийн үнэтэй утсаар нэрлэгдэж байна.
Эх сурвалж: Unbox Therapy
Ажлын өдрийн тойм мэдээгээ үнэгүй аваарай.
