Дэлхийн хамгийн урт онгоц болох Airlander-10 загварыг дахин үйлдвэрлэж 2020 оны эхээр анхны зорчигчтой нислэгээ үйлдэх гэнэ.

Тодруулбал, уг онгоц нь тансаг зэрэглэлийн 45.7 метр унтлагын өрөө, мини бар, шилэн шалтай байх ба 6100 метрийн өндөрт хөөрч 19 зорчигчтой гурван өдрийн нислэг үйлдэх юм байна.  

Английн Hybrid Air Vehicles компаний үйлдвэрлэж буй тус онгоц нь 92 метр урт, 44 метр өргөн бөгөөд 10 мянган кг-ын багтаамжтай юм. Энэхүү онгоцыг анх 2012 онд Америкийн армид зориулан тагнуулын зориулалтаар бүтээсэн ч жилийн дараа уг хөтөлбөрийг зогсоосон байна.

Улмаар 2016 онд  32 сая долларын өртгөөр хосолмол хөдөлгүүртэйгээр үйлдвэрлэж наймдугаар сард анхны туршилтын нислэгээ хийсэн ч 2017 оны 11-р сард Английн Бедфордшир мужид осолдсон юм.

Эх сурвалж: CNN, The Guardian