Сингапурын авиа компаний шинэхэн онгоц A350-900 ULR ирэх Пүрэв гарагаас эхлэн Сингапураас Нью-Йорк хүртэл дэлхийн хамгийн урт буюу 19 цагийн шууд нислэг үйлдэх юм.

Уг нислэг нь долоо хоногт гурван удаа хийгдэх бөгөөд энэ сарын 18-нд өдөр бүр нислэг үйлдэх гэнэ. Сингапурын авиа компанид 22 ширхэг A350-900 онгоц байдаг бөгөөд өнгөрсөн сарын 22-нд тус онгоцны ULR загварыг хүлээн авсан юм. Цаашид тэд зургаан ULR онгоц худалдан авах захиалга өгсөн байна.

Уг онгоц нь 20 цагийн 17 мянга орчим км-ийн нислэг үйлдэх хүчин чадалтай бөгөөд 24 мянган литр шатахуун хэрэглэдэг байна.

Өмнөх хамгийн урт буюу 17 цагийн нислэгийг Кунтас авиа компани Австралиас Их Британи хүртэл үйлддэг байсан юм.

Эх сурвалж: CNN, Mashable