1. Францын Страсбург

Европын анхны зул сарын үзэсгэлэн худалдааны нэг 1570 онд Францын Страсбург хотод нээгдэж байжээ. Өдгөө тус хотын 10 байршил дахь 300-аад мухлагаас Франц үндэсний Алсатиан дарс шимэнгээ баярын чимэглэл, бэлэг бэлдэх боломжтой гэнэ. Жуулчдын хувьд Страсбургийн үзэсгэлэнт гудамж, талбайг үзэхээс урьтаж “Плэйс Клебер” талбайд зассан аварга том зул сарын модыг зорих нь зүйтэй юм.   

Related image

2. Австрийн Вена

Зул сарын уур амьсгал хамгийн их ордог Австрийн цөөн хотын нэг Вена юм. Нийслэл хотын анхны зул сарын үзэсгэлэн худалдаа 1298 онд нээгдэж байсан бөгөөд өдгөө 20 гаруй зул сарын баярын үйл ажиллагаа зэрэг явагдах болжээ. Хэрэв Венад анх удаа зул сараа тэмдэглэх гэж байгаа бол Сити Холлын өмнөх зул сарын худалдаагаар ороод гарах хэрэгтэй.

Тус үзэсгэлэн худалдаа нь Зул сарын орой хүртэл үргэлжилдэг бөгөөд 151 мухлагаас баярын коктайл, төрөл бүрийн Австри зайдас гээд бүгдийг худалдан авах боломжтой аж. Мөн цаа буга унаж, мөсөн дээр гулгахыг хүсэгчдэд зориулсан мөсөн гулгуурын талбай ашиглалтад ордог байна.

Related image

3. Канадын Монтрейл

Европын томоохон үзэсгэлэн худалдаануудаас үлгэрлэсэн Монтрейлын зул сарын худалдаа энэ жил хоёр дахь удаагаа зохиогдох гэж байгаа юм. Арванхоёрдугаар сарын 1-24-нд Гэгээн Кетриний гудамж дагуу 60 гаруй модон байшинд халуун уух зүйлсээс зул сарын гар урлал хүртэл бүхий л бараа бүтээгдэхүүн худалдаалагддаг аж. Тус үзэсгэлэн хүүхдэд зориулсан элфүүдийн ажилладаг үйлдвэр, Сантагийн чарга, Эскимочуудын байшин зэргээрээ өвөрмөц онцлогтой. Хэдийгээр энэхүү үзэсгэлэн худалдаа зул сарын орой үүдээ хаадаг ч долоо хоногийн дараа ахин нээгдэж Шинэ жилийн худалдаагаа эхлүүлдэг байна.

Related image

4. Чехийн Праг

Прагаас илүү зул сарын баярыг тэмдэглэх хот Чехд байхгүй. Хотын голд зул сарын үзэсгэлэн худалдаа зохиогддог Оүлд Тауны талбай болон Венцесласын талбай нь хоорондоо таван минутын зайтай тул өдөрт хоёулангаар нь зочлох боломжтой. Аль аль нь Европ маягийн модон мухлагаас бүрдэх ч үндэсний идээ ундаагаараа онцлог. Үзэсгэлэнд оролцогчид үдээс хойш Чех зайдсыг үндэсний шар айраг Пилснер Уркилээр даруулан талбайн зул сарын модны дор хөгжилдөж болох юм. Нэгдүгээр сарын зургааныг хүртэл тус үзэсгэлэн худалдаа өдөр бүр нээгддэгээрээ ихээхэн онцлог ажээ.

Image result for czech prague christmas market

5. Италийн Флоренц

Жилийн бүрийн зул сарын үзэсгэлэн худалдаа Италийн Флоренц хотын Пиазза
Санта Крок талбайд 12 сарын 18-ныг хүртэл зохиогддог. Зул сар дөхөх тусам нэмэгдэх хөл хөдөлгөөнөөс эмээлгүй тус үзэсгэлэнгийн 50 гаруй мухлагаас баярын хоол хүнс, бараа бүтээгдэхүүнээ худалдан авахад нэн тохиромжтой. Зул сарын уур амьсгалаа нэмэгдүүлэхийг хүсвэл Итали хэв маягийг илэрхийлсэн Пиазза Де Дуомо талбайд 12 сарын найманд засдаг сүлд модыг үзэх нь зүйтэй юм.

 

Related image

6. Польшийн Краков

Цагаан зул сарыг мөрөөддөг хэн бүрийн очих газар бол Краков. Ихээхэн цас ордог 12 сард хотын хамгийн том талбай Рынок Глоунид нээгддэг зул сарын үзэсгэлэн худалдаагаар зочлох нь Европын аль ч хотын худалдаанаас илүү гайхалтай санагдана. Гараар будсан сүлд модны чимэглэл, халуун ногоотой самар, хатуу чихэр нь нутгийн зул сарын онцлог гэнэ.

Related image

7. Их Британи Берминхам

Эндээс хамгийн түрүүнд Англи үндэсний биш Герман, Австриас илүү Герман хэв маягтай үзэсгэлэн худалдааг олж харах боломжтой. Викториан талбайд 12 сарын 24 хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнгийн 180 мухлагт үнэт эдлэл, гараар хийсэн тоглоом гээд бүгд бий. Үзэсгэлэн худалдааны Консулын газрын талаас ордог хаалган дээрх дуулдаг хулгана Крис бол Британи өнгө аясыг илтгэсэн томоохон үзмэр гэж хэлж болно. Мөн үүний зэргэлдээх Центнари талбайд зохиогддог 30 гаруй мухлагаас бүрдэх зул сарын гар урлалын үзэсгэлэн худалдаанд Англи шар айраг, зайдас болон нутгийн гар урчуудын бүтээл дэлгэгддэг аж.

Image result for Christmas Market, Birmingham

8. Данийн Копенгаген 

Тоглоомын парк, жижиг дэлгүүр, мухлагаас бүрдэх Копенгагены Тиволи цэцэрлэгт хүрээлэн нь 12 сард хөл хөдөлгөөнд дарагддаг. Уг хүрээлэнд зул сарын чимэглэл, амттанаас гадна баярын дуунууд эгшиглүүлэх үндэсний хамтлагийн тоглолт болон гурван өөр гэрлийн шоу үзүүлбэр зохиогддог байна. Жил бүрийн 12 сарын 13-нд болдог Гэгээн Лусиагийн өдрийн жагсаалд 100 охин оролцож лаа барин дуу дуулж цэцэрлэгт хүрээлэнгээр алхдаг юм. Мөн тус цэцэрлэгт хүрээлэнд 12 сарын 25-26-нд болон шинэ оны үдэш галт наадам болдог байна.

Image result for tivoli gardens christmas market

9. Германы Берлин

Зул сарын үзэсгэлэн худалдааныхаа ачаар Берлин баярын өдрүүдэд хамгийн их хүний хөлд дарагддаг. Берлинд энэ оны баярын бэлтгэл ид өрнөж байх зуур бусад худалдаагаар зул сарын 12 хоногийн турш зочилж болно. Хэрэв тийм цаг байхгүй бол Гендарменмарктыг зорихыг санал болгож байна. Дошер дом, Франзусишер домын сүрлэг барилга доорх сонгодог маягийн модон мухлагуудад зарагддаг амтат зайдас, халуун дарсаар өөрийгөө дайлангаа худалдан авалт хийх боломжтой. Дараа нь хямдрал зарласан уран зураг, модон сийлбэр зэргийг гар урлалын бүтээл зардаг майхнаас олж болно. Гэхдээ худалдан авалт хийхээс гадна үдшийн амьд хөгжмийн тоглолтод саатах нь зүйтэй.

Image result for gendarmenmarkt christmas market

10. Бельгийн Брюссель

Брюссель дахь Өвлийн гайхамшиг нь зул сарын худалдаа гэхээсээ илүү баярын арга хэмжээ л гэсэн үг. 200 гаруй жижиг байшинд Бельги үндэсний шар айраг, өрмөнцөрөөр үйлчилдэг. Брюссель даяар зохиогддог уг арга хэмжээ шинэ жилийн үдэш хүртэл үргэлжилдэг бөгөөд мөсөн гулгуурын талбай, алсыг харагч, гэрлийн шоу болон том сүлд мод засдаг нь шоколадны орны өнгө төрхийг харуулсан байдаг аж. Хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол юун түрүүнд халуун шоколад уугаад дулаацаад авах хэрэгтэй.

Image result for Winter Wonders, Brussels, Belgium

Эх сурвалж: CNN