Times Higher Education сэтгүүлээс жил бүр гаргадаг Дэлхийн шилдэг их сургуулийн жагсаалтыг Английн Оксфордын их сургууль дөрөв дэх жилдээ тэргүүллээ. Уг жагсаалтад дэлхийн 92 орны 1300 их сургуулийн сургалтын чанар, судалгааны амжилт, орлого, олон улсын харилцаа холбоог харьцуулсан байна. 

Ингэхэд жагсаалтын хоёрдугаарт Калифорнийн технологийн хүрээлэн, гуравт Кембрижийн их сургууль бичигджээ. Уг жагсаалтад багтсан Европын их сургуулийн ихэнх нь Германых байгаа нь Их Британий их сургуулийн чансаа буурч байгааг харуулсан байна. 

Харин шилдэг 10 сургуулийн долоо нь Америкийн их сургууль байгаа ба Ази тивээс Хятад, Японы их сургуулиуд хүч түрэн орж иржээ. 

Жагсаалтын шилдэг 10 их сургууль: 

  1. Оксфордын их сургууль 
  2. Калифорнийн технологийн хүрээлэн
  3. Кембрижийн их сургууль
  4. Станфордын их сургууль
  5. Массачусетсын технологийн хүрээлэн
  6. Принстоны их сургууль
  7. Харвардын их сургууль
  8. Йелийн их сургууль
  9. Чикагогийн их сургууль
  10. Лондоны эзэн хааны коллеж 

Эх сурвалж: BBC, Times higher education