УИХ-ын гишүүн Д.Ганболдын санаачилгаар Чингэлтэй Хайрхан уулын энгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан хөнгөн, атлетик, хөлбөмбөгийн талбай нээлтээ хийлээ. Нээлтэд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Ганболд, хотын дарга С.Амарсайхан зэрэг нийт 2000 гаруй хүн оролцсон байна.

Нээлтийн үеэр ЧД-ийн засаг даргын дэргэдэх Өсвөрийн хөлбөмбөгийн шигшээ баг болон дүүргийн удирдлагуудын багийн нөхөрсөг тоглолт, урлаг, соёлын арга хэмжээ, гимнастик, цирк, галын техникийн спортын үзүүлэх тоглолт болсон юм.

Энэхүү хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбай нь 108x72метр хэмжээтэй, дэлхийн стандартад нийцсэн хиймэл зүлэгтэй байна. Мөн 400 метрийн тойрог бүхий гүйлтийн зургаан зам, дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжит 2000 хүний суудал, 18 нэр төрлийн 43700 ширхэг мод, бут, сөөгтэй 80 мянган га талбайтай юм.