Халдвартай тохиолдлын нийт тоо 90443-д хүрч, нас барсан иргэдийн тоо 3119 болжээ. 

ДЭМБ-ын дарга Тедрос Аднахомын хэлсээр, "Дэлхий ийм нөхцөл байдалтай тулгарч байгаагүй ба 76 оронд халдвар илэрснээр улс болгонд сандрал үүсэж байна" гэсэн юм.

Мөн дэлхийн улсууд тусгаарлах арга хэмжээ авч вирусийг тогтоох үйлдэл хийхийг зөвлөсөн байна. Халдвар илэрсэн 76 улсын 47-д нь 10-аас доош тохиолдол байгаа учир сандрах хэрэггүй гэж ДЭМБ-аас зөвлөсөн юм. 

Одоогоор Иран, Америк, Солонгос, Италид коронавирусийн тархалт ихсэж байна. Тодруулбал, Иранд 1501 хүн халдвартай нь тогтоогдож, 66 хүн нас барсан ба Ерөнхийлөгчийн зөвлөх Даваа гарагт вирусийн халдварын улмаас нас барсан юм. Улмаар тус улсын Засгийн газар 300 мянган хүний бүрэлдэхүүнтэй ариутгах баг гаргажээ. 

Мөн Солонгост халдвартай хүний тоо 4335-д хүрч, 28 хүн нас барсан бөгөөд иргэдийн зүгээс Шинжеончи сүмийн үүсгэн байгуулагчийг яллахыг шаардаж байна. 

Италид халдвар авсан хүний тоо хоёр мянга давж, жижиг дунд бизнес эрхлэгчид хаалгаа барьж эхэлжээ. Харин Америкт 100 хүн халдварлаж, зургаан хүн нас бараад байна. 

Эх сурвалж: BBC, Worldometers