Өнгөрсөн оны эхний есөн сард дэлхийн өр 253 триллион долларт хүрсэн байна. Энэ нь дэлхийн нэг хүнд ногдох өрийг 322 хувьд хүргэж 2016 оны дээд түвшинд дөхөж ирсэн гэдгийг Олон улсын санхүүгийн хүрээлэн мэдээллээ. 

Эдгээр өрийн талаас илүү хувь нь Америк, Европын хөгжингүй зах зээлийнх бөгөөд нэг хүнд ногдох өр нь 383 хувьд хүрсэн байна. Үүний шалтгаан нь Шинэ Зеланд, Швейцарь, Норвеги зэрэг улсад өрхийн хэрэглээний зээл Америк, Австралид засгийн газрын зээл нэмэгдсэнтэй холбоотой юм. 

Харин хөгжиж буй зах зээлийн өр харьцангуй бага буюу 72 триллион долларт хүрсэн ч сүүлийн жилүүдэд хурдтай нэмэгдэж байгаа гэнэ. Тухайлбал, Хятадын өр 310 хувьд хүрсэн нь хөгжиж буй орнуудаас хамгийн өндөр түвшин юм. 

Зээлийн хүү буурч, санхүүгийн нөхцөл суларснаас болж энэ онд дэлхийн өр 257 триллион долларт хүрч эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэж судлаачид үзэж байна. 

Мөн дэлхийн дулаарлын асуудалд санхүүжилт шаардлагатай юм. НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтод 2030 он гэхэд дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг 42 триллион доллар байхаар тусгасан ч зээлийн хязгаарлалттай орнууд уг хөрөнгө оруулалтыг хийх боломжгүй юм. 

Эх сурвалж: CNN, Axios