Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөгчид Бахрайн улсын Манама хотод зохиогдож буй  ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 42-р чуулганд оролцож байна.

Чуулганаар дэлхийн соёлын болон байгалийн өвийг хадгалан хамгаалахтай холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа юм. Манай төлөөлөгчид дэлхийн өвд бүртгэлтэй Байгаль нуурыг хамгаалах хүрээнд Сэлэнгэ мөрний сав газарт барих усны барилга байгууламжтай холбоотой чуулганы хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх талаар ярьсан байна.

Мөн Дэлхийн байгаль хамгаалах холбоо, Дэлхийн өвийн хорооны нарийн бичгийн дарга нарын төлөөлөлтэй манай улстай холбоотой чуулганаас гарч буй шийдвэрийн талаар ярилцжээ.

Манай улс ЮНЕСКО-ийн хүн төрөлхтний биет бус соё­лын өвийн жаг­саалтад долоон өвийг бүртгүүлсэн байна. Тухайлбал,

  1. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008 он)
  2. Монгол ардын уртын дуу (2008, Хятадтай хамтран)
  3. Хөөмий (2010 он)
  4. Монгол наадам (2010 он)
  5. Бүргэдийн ан буюу Шувуучлахуй (2010 он, 12 оронтой хамтран)
  6. Монгол гэр, уламжлалт урлалын зан үйл (2013 он)
  7. Шагайн харваа (2014 он)