ДЭМБ-аас коронавирусийн тархалтыг хязгаарлахаар 675 сая долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн хүрээнд энэ сарын 10-11-нд судалгаа шинжилгээний тэргүүн зэргийг тогтоох олон улсын хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Коронавирусийн халдвар дэлхийн 24 улсад бүртгэгдсэн ба манай улс өндөр эрсдэлтэй хэвээр байна. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр лабораторид ирсэн шинжилгээний хариунууд бүгд сөрөг гарчээ. 

Одоогоор ХӨСҮТ-д зургаан хүн тусгаарлагдсан байгаа ба Ховд аймагт хоёр, Дархан-Уул аймагт нэг хүнийг тусгаарлаад байна.