Одоогийн байдлаар коронавирусээр 45170 хүн халдварлаж, нас барсан хүмүүсийн тоо 1115-т хүрч, 4794 тохиолдол эдгэрээд байна. Мөн ДЭМБ коронавирусийг COVID-19 гэж  албан ёсоор нэрлэлээ.

Олон улсын эрдэмтэд коронавирусийн тархалтын талаарх судалгааг хийсээр байгаа ч одоогоор ахиц гараагүй байна. Тухайлбал, 2014 оноос вирусийн тархалтын судалгааг хийж байгаа БлюДот компани коронавирус тархах магадлал ихтэй газруудыг судалж байгаа юм. 

Мөн санхүүжилтгүйн улмаас зогсоод байсан Global Virome Project гэх төслийг Америкийн 200 сая долларын хөрөнгө оруулалтаар дахин хэрэгжүүлж эхлээд байна. Уг төсөл нь амьтнаас хүн рүү дамжих халдварыг судалж, тархалт хаана үүсэх боломжтойг тодорхойлдог юм. 

Эх сурвалж: Time, EuroNews