ДЭМБ анх удаа Ковид-19 халдварыг пандемик хэмээн нэрлэлээ. Тэдний тодорхойлсноор пандемик гэдэг нь ихэнх хүмүүст эсэргүүцэл байдаггүй шинэ халдварт өвчин дэлхий даяар тархахых хэлдэг байна.

Одоогоор дэлхийн 124 улсад вирусийн 126.273 тохиолдол бүртгэгдэж, 4633 хүн нас бараад байгаа юм. Мөн Хятад, Итали, Иран, Солонгост голомтлон тархаж байна. 

Хятад нөхцөл байдлыг хяналтандаа авсан бол Иранд Засгийн газрын гишүүд халдвар аваад байгаа юм. Тухайлбал, дэд ерөнхийлөгч Эшак Жахангири, сайд зэрэг парламентын 44 хүн халдвар аваад байна.

Мөн Италид улс даяар хөл хорио тогтоосон ч шинээр халдварлаж буй хүний тоо буурахгүй байгаа юм. Энэ нь тус улсад настай хүн их байдагтай холбоотой ба ихэнх хүмүүс тамхи татдаг байна. Харин мэргэжилтнүүд Италичуудын хэтэрхий нийтэч зантай нь холбоотой гэж үзжээ. 

Эх сурвалж: ABC, NBC