НМХГ-аас Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 90 зочид буудал, 39 дэн буудалд хяналт шалгалт хийлээ. Шалгалтад хамрагдсан газрын 6.2 хувь нь их, 71.3 хувь нь дунд, 22.5 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн байна. Нийт 393 зөрчил илрүүлсэн ба 51 ААН, иргэнд 28.6 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. 

Харин лабораторийн шинжилгээгээр дэн буудлаас авсан нийт арчдасын 39.2 хувьд гэдэсний бүлгийн Enterobacter spp, E.coli савханцар илэрсэн байна. Мөн унд ахуйн усны чанар, аюулгүй байдлын шинжилгээгээр хоёр дээжид нянгийн тоо стандартад заасан нормоос их гарчээ. 

Иймд зочид буудлын усны шүүлтүүрийг солиулан, ус хадгалах савыг угаалгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээ авсан байна. Буудлуудаас дараах нийтлэг зөрчил илэрчээ. Үүнд: 

  • Үйлчилгээний ажилчдын 49 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хугацаандаа бүрэн хамрагдаагүй,
  • Дэн буудлын үйлчилгээний ажилчид 57 хувь нь мэргэжлийн сургалтад хамрагдсан үнэмлэх, гэрчилгээ байхгүй, ажлын хувцас өмсдөггүй,
  • 56 хувь нь эрх бүхий байгууллагын дүгнэлт, баталгаажилтгүй гоо сайхны бүтээгдэхүүн, угаалга халдваргүйтгэлийн бодисыг хэрэглэж байсан,
  • Барилга байгууламж нь шаардлага хангахгүй, өрөөний зай талбай стандартад заасан норм хэмжээнээс бага, дэн буудлууд хоолны газрын өрөөгүй, орон сууцны байрын өргөтгөлд байрласан Цагаан хэрэглэл угаах хатаах, индүүдэх өрөөний зай талбай, технологи урсгал нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, механик салхивчгүй, бохир хэрэглэлийг зөөвөрлөх зориулалтын савгүй, цэвэр хэрэглэл хадгалах шүүгээ савгүй,
  • Шалгалтад хамрагдсан газрын 56 хувь нь эрх бүхий байгууллагын дүгнэлт, баталгаажилтгүй гоо сайхны бүтээгдэхүүн, угаалга халдваргүйтгэлийн бодисыг хэрэглэж байсан,
  • Зочин хүлээн авах өрөөний цагаан хэрэглэл, алчуур, улавчны угаалга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй, хуучирч өнгө алдсан, эрүүл зүйн нян судлалын шинжилгээгээр нянгийн бохирдол илэрсэн, гудас дэвсгэрийг угааж цэвэрлээгүй хир толботой, хэмжээний хувьд стандартад заасан хэмжээнд хүрэхгүй,
  • Орны бүтэц стандартад заасан шаардлага хангахгүй,
  • Зочин хүлээн авах өрөөнд өдөр тутмын болон их цэвэрлэгээ хангалтгүй,
  • Засвар шинэчлэлт хийхгүйгээс ханын обой хуурах, шал, дэвсгэр хуучирч элэгдсэн, зай завсар орсон, ариун цэврийн өрөөний тоноглолууд эвдэрсэн, ор, ширээ сандал зэрэг тавилга, хэрэгслүүд хуучирч өнгө үзэмжгүй болсон зэрэг зөрчил дутагдлууд илэрчээ.

Зөрчил илэрсэн буудлын нэрс: 

Илэрсэн нийтлэг зөрчил Зөрчигдсөн хууль тогтоомж, журам, стандартын заалт Зөрчил илэрсэн газруудын нэрс
1 Барилга байгууламж нь ажлын зураг төсөлгүйгээр баригдсанаас төлөвлөлтийн хувьд шаардлага хангахгүй, өрөөний зай талбай стандартад заасан норм хэмжээнээс бага Эрүүл ахуйн тухай хуулийн 5.1, Зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS4588:2008 стандартын 5.1.2.1, Дэн буудал. Ерөнхий шаардлага  MNS5738:2007 стандартын 5.2.1 дэх заалт Баянгол дүүрэг: Зебра, Анарс, Ганзүмбэр дэн буудал   Сүхбаатар дүүрэг: Оргилуун, Баянцогт Сонор дэн буудал
2 Цагаан хэрэглэл угаах хатаах, индүүдэх өрөөний зай талбай, технологи урсгал нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, механик салхивчгүй, бохир хэрэглэлийг зөөвөрлөх зориулалтын савгүй, цэвэр хэрэглэл хадгалах шүүгээ савгүй Эрүүл ахуйн тухай хуулийн 7.1, Дэн буудал. Ерөнхий шаардлага  MNS5738:2007 стандартын 5.4.6 дэх заалт Баянгол дүүрэг: Зебра, Анарс, Мини, Гэгээ, Мөнххаан Ноён дэн буудал Сүхбаатар дүүрэг: Оргилуун, Топаз, Буянт арвижих, Амарбаясгалант, Алтдын гол, Гобикамэл, Баянцогт Сонор, Агате, Гайд Баянзүрх дүүрэг: Чингис, Вэнзөү Чингэлтэй: Вояж, Дрийм, Өргөө Сонгинохайрхан дүүрэг: Азука, Харз, Баянбалбар
3 Зочин хүлээн авах өрөөний цагаан хэрэглэл, алчуур, улавчны угаалга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй, хуучирч өнгө алдсан, эрүүл зүйн нян судлалын шинжилгээгээр нянгийн бохирдолт илэрсэн, гудас дэвсгэрийг угааж цэвэрлээгүй хир толботой, хэмжээний хувьд стандартад заасан хэмжээнд хүрэхгүй Эрүүл ахуйн тухай хуулийн 7.1, Зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS4588:2008 стандартын 5.3.1.3, 5.3.1.4, 5.3.1.5 дахь заалт Баянгол дүүрэг: Мөнххаан, Зебра, Сэлбэ, БАМХ Сүхбаатар дүүрэг: Жасиун,  Бэлх, Өвөрмонгол Баянзүрх дүүрэг: Даймонд Сонгинохайрхан дүүрэг: Доллар, Азука, Баянбалбар
4 Зочин хүлээн авах өрөөний цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, засвар шинэчлэл хийгээгүй, ор, ширээ сандал зэрэг тавилга, хэрэгслүүд хуучирч өнгө үзэмжгүй болсон Зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS4588:2008 стандартын 5.6.3.1, Дэн буудал. Ерөнхий шаардлага  MNS5738:2007 стандартын 5.4.1 дэх заалт Баянгол дүүрэг: Мөнххаан, Зебра, Марс, Гэгээ, Очиртитэм Сүхбаатар дүүрэг:   Оргилуун, Баянцогт сонор, Топаз, Царам, Бэлх, Өвөрмонгол Баянзүрх дүүрэг: Даймонд, Чингис, Онон Сонгинохайрхан дүүрэг: Доллар, Азука, Баянбалбар
5 Үйлчилгээний ажилчид эрүүл мэндийн урьдчилэн сэргийлэх үзлэг шинжилгээнд хугацаандаа бүрэн хамрагдаагүй Эрүүл мэндийн сайдын А/145 дугаар тушаалаар батлагдсан “Худалдаа үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам”-ын 5.2 дахь заалт Сүхбаатар дүүрэг: Севен, Ориглуун, Буянт арвижих, Амарбаясгалант, Алтдын гол, Гобикамэл, Баянцогт Сонор, Агате, Гайд Багануур дүүрэг: Отгонтэнгэр
6 Дэн буудлын үйлчилгээний ажилчид мэргэжлийн сургалтад хамрагдсан үнэмлэх, гэрчилгээ байхгүй, ажлын хувцас өмсөж хэвшээгүй Дэн буудал. Ерөнхий шаардлага  MNS5738:2007 стандартын 5.1.3 дахь заалт Баянгол дүүрэг: Зебра, Ганзүмбэр, Очиртитэм Сүхбаатар дүүрэг: Царам, Топаз
7 Эрх бүхий байгууллагын дүгнэлт, баталгаажилтгүй гоо сайхны бүтээгдэхүүн, угаалга халдваргүйтгэлийн бодисыг Үйлчилгээндээ хэрэглэж байсан Эрүүл ахуйн тухай хуулийн 8.1, 8.2, “Зочид буудал, жуулчны бааз, амралтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”-ийн 4.5 дахь заалт Сүхбаатар дүүрэг: Өвөрмонгол, Топаз, Ориглуун, Буянт арвижих, Амарбаясгалант, Алтдын гол, Гобикамэл, Баянцогт Сонор, Агате, J hotel
8 Хортон шавьжийн устгал, шавьжгүйтгэлийг тогтмол хийлгээгүй Зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS4588:2008 стандартын 5.6.3.1 дэх заалт Баянгол дүүрэг: Мөнххаан, Ноен, Эвергрийн, Сонор, Оргилуун, Гобихейрд Багануур дүүрэг: Соронз, Атлантис, Сонгинохайрхан: ДБМБ Доллар
9 Дотоод хяналт шалгалт хэрэгжүүлэх журам баталж мөрдөөгүй, дотоод хяналтын журамтай боловч хэрэгжүүлж ажилладаггүй, төлөвлөгөө тайлан гаргадаггүй Засгийн газрын  2011 оны 311  дугаар  тогтоолын 1.3, 3.4, 3.5 дахь заалт Онон, Ланд, Азука, Баянбалбар, Эвергрин, Тамир, Мөнххаан, Эрхэс, Жи Ди Эл, Очир титэм, Зебра, Гэгээ, Мини, Доллар, Мами, Замзуур
10 Зочид буудлын 3% нь мини баранд хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүнээр үйлчилж байсан Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Бишрэлт, Сэлбэ плаза 2, Вэнзөү
11 Дэн буудлууд нь үйлчлүүлэгчид тамхи татахгүй байх анхааруулга санамж, тавьсан хэдий ч үйлчлүүлэгч тамхи татаж үйлчилгээний болон зочны өрөөнүүдэд тамхины үнэр шингэсэн Тамхины хяналтын тухай хуулийн 9.1.6 дахь заалт Чингис, Даймонд, Жасиун, Оргилуун, Баянцогт Сонор