Засгийн газрын хуралдаанаар Монгол улаас гадны улсад суух Элчин сайдын томилгоог хэлэлцлээ.

Улмаар Польш, Лаос, Куба, Австрали, Швед, Солонгос гэсэн зургаан улсад суух элчин сайд болон НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчид дараах хүмүүсийг дэмжиж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.

Монгол улсаас суух элчин сайдууд:

  • Польш улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Б.Дорж,
  • Лаос улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Ж.Сэрээжав,
  • Куба улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Ш.Батцэцэг,
  • Австрали улсад суух бүрэн эрхт элчин сайдаар Н.Анхбаяр,
  • Швед улсад суух бүрэн эрхт элчин сайдаар Т.Жанабазар,
  • Солонгос улсад суух бүрэн эрхт элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн
  • НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр В.Энхболд нарыг тус тус дэмжсэн байна.

Манай улс дэлхийн 29 улсад элчин сайдын яам, хоёр улсад байнгын төлөөлөгчийн газартай юм.