Дорнод аймгийн Матад сумаас зүүн зүгт 80 км-т орших Царилтын хошуу гэх газарт Лхагва гарагийн 06:17 цагт 4.27 магнитудын хүчтэй газар хөдлөл болжээ. 

Газар хөдлөлтийн талаар сумын Засаг даргын тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна. 

Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн чичирхийлэл нэмэгдэж байгаа ба 2013 онд 10 дахин их нэмэгджээ. 

Тухайлбал, өнгөрсөн онд нийт нутаг дэвсгэр болон хил орчмын бүсэд 45757 удаа газар хөдөлсний 66 нь 3.5 магнитудаас дээш хүчтэй байна. Мөн Улаанбаатар хот орчимд 1010 газар хөдлөлт болжээ.