ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле нарын албаныхан Дорнод аймагт ажиллалаа. Тус аймгийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл 91 хувьтай байгаа ба 5.1 сая толгой мал өвөлжих юм. 

Нийт нутгийн 90 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн, бэлчээрийн даац хүрэлцээтэй байгаа бол Дашбалбар сумын Чух баг, Чулуунхороот сумын Дэлгэр баг, Сэргэлэн сум, Матад сумын Түмэнхаан багийн баруун хойд хэсэг, Чойбалсан сумын Хулстай багийн нутагт бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн байна. 

Дорнод аймаг нь 7.9 сая га бэлчээрийн газар, 0.8 сая га хадлангийн газар нутагтай бөгөөд одоогоор 19.908 тонн өвс бэлтгэжээ. Харин ургац хураалт аймгийн хэмжээнд  87.6 хувьтай байгаа ба 734.4 тонн ургац хураасан байна. Мөн энэ өвөл мах бэлтгэлд зориулан 686.939 толгой малыг нядлах урьдчилсан тооцоо гарчээ. 

Сануулбал, нийт нутгийн 40 хувьд даац хэтэрсэн байгааг судалгаагаар тогтоосон юм. Ялангуяа Өвөрхангай, Дундговь, Архангай, Говь-Алтай, Ховд аймгийн ихэнх нутагт өвөл, хаврын улирлын бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн байна.