Энэ сарын 3, 6-нд баруун аймгийн зарим, төвийн аймгийн баруун хэсгээр, дөрвөнд төв болон зүүн аймгийн хойд хэсгээр, таванд баруун аймгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Салхи борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Ийнхүү хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх гэнэ. 

Харин Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. Ингээд энэ сарын 4, 6-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.