ХӨСҮТ-ийн мэдээлснээр халдвартай өвчтөний ойрын харьцагч 58 хүнээс коронавирус илрээгүй ба өнөөдөр Дорноговь аймгаас нэмж шинжилгээний сорьц ирэх гэнэ.  

Францын иргэний нэгдүгээр харьцагч болсон хүмүүсийн тархвар судалгааг бүрэн хийсэн бөгөөд тус иргэний биеийн байдал тогтвортой байна. 

Өнөөдрийн байдлаар нийт 1273 иргэнийг ажиглалтад авч хянаж байгаа юм. Үүнээс 282 сэжигтэй тохиолдлын онош үгүйсгэгдээд байна. Мөн Ховд аймгийн Булган суманд тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал сайн байна гэлээ. 

Дархан-Уул аймаг Алтанбулагийн хилээр Филиппин, Тайланд, Шанхай, Германаас ирсэн 10 иргэнийг тусгаарласан бөгөөд тус аймагт 72 хүн ажиглалтад  байна.