Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 18-нд Вьетнамаас манай улс руу нэр бүхий компани 290 тонн буюу дөрвөн вагон хөгцөрсөн цагаан будаа тээвэрлэхийг завджээ.

Эдгээр будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас чанар, аюулгүй байдал алдагдаж хөгцөрсөн байсныг Мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлэн экспортлогч оронд нь буцаасан байна.

Өнгөрөгч зургаа, долдугаар сард мөн энэ төрлийн зөрчлийг илрүүлж, будааг экспортлогч улсад буцааж байсан юм. Тодруулбал, өнгөрсөн зургадугаар сард Хятадын нэр бүхий компани Замын-Үүдийн хилээр 60 хөгцөрсөн тонн цагаан будаа нэвтрүүлэх гэж байсныг хилийн МХГ илрүүлжээ. 

Хамгийн сүүлд гэхэд энэ сарын таванд мөн л Хятадаас импортолсон 60 тонн будаа хөгцөрсөн байсан тул хилээр нэвтрүүлэлгүй буцаасан байна.