СХД-ийн мэргэжлийн хяналтын байцаагч нар Драгон холдинг ХХК-тай түрээсийн гэрээ хийн үйл ажиллагаа явуулж буй 343 иргэн, ААН-д хяналт шалгалт хийлээ. 

Шалгалтаар Сонгинохайрхан зорчигч тээврийн төвөөр үйлчлүүлж буй иргэдийн 10 хувь нь амны хаалтгүй, үйлчилгээний газрын найман хувь нь ариутгалын бодисгүй байжээ. 

Иймд Драгон төвийн дотоод хяналт сул байгаа  зөрчилд торгуулийн арга хэмжээ авсан байна.   

Драгон төвөөс 17 аймаг, Эрээн, Улаан-Үүд чиглэлд авто тээврийн үйчилгээ үзүүлдэг юм. Dragon Bus Terminal үйлчилгээний төвөөр өдөрт 10-13 мянган хүн үйлчлүүлдэг байна.