Өнөөдрөөс эхлэн дугаарын хязгаарлалтын өвлийн бүсчлэл дуусаж, зуны бүсчлэлийн хуваарьт шилжлээ.

НИТХ-ын тогтоолоор зуны бүсчлэлийн хуваарийг энэ сарын 15-аас аравдугаар сарын 15-ны хооронд байхаар тогтсон бөгөөд энэ хугацаанд дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цаг хүртэл үйлчилнэ.

Мөн зуны бүсчлэлд шилжсэнээр дугаарын хязгаарлалт тогтоосон зарим авто замууд тэлж байгаа юм. Тухайлбал, Долоон буудал, Дарь эх, Яармагын гүүр, 1-р хороолол, Чулуун овоо болон ХААИС-ийн уулзвар, Их тэнгэрийн замуудаар зорчиж болохгүй. Өвлийн бүсчлэлийн үед эдгээр замуудаар зорчиж болох юм.

Дашрамд дурдахад, энэ сард багтаан дөрөв болон есөөр төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл авто машины албан татвараа төлөх юм.