Дүнжингарав худалдааны төвөөс Амгалангийн төв зам хүртэлх замыг Бямба гарагийн 09:00-15:00 цагт хаахаар боллоо. Энэ хугацаанд нийслэлийн иргэдийн спортын наймдугаар их наадмын бүх нийтийн гүйлт, дугуйн тэмцээнийг зохион байгуулах юм.

Иймд тус чиглэлд зорчих иргэдийг өөр чиглэлийн замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Уг спортын наадмыг нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа ба  энэ сарын 19, 20-нд бүх нийтийн гүйлт, дугуйн болон шатрын тэмцээнийг зохион байгуулна.