Америкийн эрүүл мэнд, нийгмийн департаментад 2014-2018 оны хооронд насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн талаар 4500 гомдол ирсэн байна. Мөн Хууль зүйн департаментад энэ төрлийн 1303 гомдол ирсэн гэдгийг Флорида мужийн төлөөлөгч Тед Дойч мэдээллээ.

Энэ талаар тэрээр, “Сүүлийн гурван жилийн хугацаанд Америкийн дүрвэгчдийн асуудал хариуцсан газрын ажилтнууд бага насны дүрвэгч хүүхдүүдэд бэлгийн халдлага үйлдсэн 154 тохиолдол илэрсэн. Энэ нь эдгээр хүүхдүүдийн аюулгүй байдлыг анхааралдаа авч ажилтнуудын талаар сайтар судалж байх хэрэгтэйг сануулж байна” гэжээ.

Харин үүний хариуд Эрүүл мэнд, нийгмийн департаментийн Нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний хорооны дарга Жонатан Уайт энэ төрлийн гомдлын зарим нь хуулийн байгууллагын шалгалтаар илрээгүй гэдгийг хэллээ.

Үүнээс гадна Axios сайтын мэдээлснээр Хууль зүйн департаментад насанд хүрээгүй хүүхэдтэй дотно харьцаанд орсон, биед нь хамаагүй хүрсэн, порно бичлэг үзүүлсэн зэрэг гомдол ирдэг байна. Мөн Америкийн дүрвэгчдийн асуудал хариуцсан газрын ажилтнууд бие биедээ бэлгийн дарамт үзүүлсэн талаар 178 гомдол ирсэн гэнэ.

Эх сурвалж: CNN, CBS