НАСА-гийн тооцоогоор OR2 нэртэй дөрвөн километрийн өргөн солир цагт 31 мянган километрийн хурдтай дэлхийг чиглэн ирж байгаа ба дөрөвдүгээр сарын 29-нд хамгийн ойр ирэх гэнэ. 

НАСА-гийн хэлснээр тус солир дэлхийгээс 1.6 сая гаруй километрийн зайтай зөрөх бөгөөд энэ нь дэлхийгээс сар хүртэлх зайнаас дөрөв дахин их юм. Гэхдээ солирын замууд нарны таталцлаас болж өөрчлөгдөх магадлалтай учир солирыг тогтмол ажиглах шаардлагатай байна.

Одоогоор дэлхийтэй ойр зөрөх магадлалтай цөөн хэдэн солир байгаа ба тэдний дунд 2000 SG344 нэртэй солир 2071 онд дэлхий дээр буух 0.11 хувийн магадлалтай юм.

Сансар судлаачдын тооцоогоор нэг километрийн өргөнтэй солир дэлхийг сүйрүүлэх чадвартай байна. Жишээ нь, 30 метрийн диаметртай солир дэлхий дээр буувал Хирошимагийн мянган бөмбөгтэй ижил хэмжээний тэсрэлт үүсэх гэнэ.

Эх сурвалж: ExpressUK, SciNews