Дуучин Сиа мэдрэлийн системийн өвчин болох Элерс-Данлосын синдромоор шаналж байгаа гэдгээ Баасан гарагт твитерээрээ дамжуулан мэдэгдлээ. 

Тэрээр, “Биеийн болон сэтгэл зүйн өвчинд шаналж байгаа хүмүүст хайртай шүү, илүү хичээгээрэй. Өвчин маш хэцүү хэдий ч та нар ганцаараа биш шүү” гэж бичжээ. 

Элерс-Данлосын синдром нь арьс, яс, судас болон бусад эрхтний эд эсэд нөлөөлдөг өвчин бөгөөд ийм өвчтэй хүмүүсийн арьс зөөлөн, эмзэг, шарх, сорви тогтохдоо амархан байдаг юм.  

Америкийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 2017 оны байдлаар Элерс-Данлосын синдромын 13 төрөл байдаг гэнэ. Үүнээс хамгийн түгээмэл нь хэсэг хугацааны дараа сорви тодрох шинж тэмдэг илэрдэг байна. Элерс-Данлосын синдром нь дэлхий даяар 5000 хүн тутамд нэг тохиолдог өвчин юм. 

Эх сурвалж: CNN, Dailymail