Италийн уран зураач Амедео Модиглианигийн 1917 онд зурсан “Хэвтэж буй нүцгэн эмэгтэй” гэх зураг Даваа гарагт 157.2 сая доллараар зарагдан дуудлага худалдааны хамгийн үнэтэй бүтээлийн нэг болжээ.

Дэлхийн түүхэнд дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй бүтээл бол Леонардо да Винчийн “Салвадор Муди” буюу Дэлхийн аврагч гэдэг Есүс Христийн хөрөг 2017 онд 450 сая доллараар зарагдсан байдаг.  Харин үүнээс өмнө Пабло Пикассогийн “Алжирын эмэгтэйчүүд” нэртэй зураг 140 сая долларт хүрч хамгийн өндөр үнэтэй бүтээлд тооцогддог байжээ.

Италийн уран зураач Амедео Модиглианигийн олон зураг өндөр үнэд хүрч байсан бөгөөд 2015 онд бас нэгэн нүцгэн зургийг Хятадын тэрбумтан Лүй Кюань 170.4 сая доллараар худалдан авч байсан юм. Тэр нь Амедео Модиглианигийн 1916-1919 онд зурсан 22 нүцгэн эмэгтэйн цуврал зургийн нэг байжээ.

Тэрээр амьд ахуйдаа цуврал зургаараа Францад ганцаарчилсан үзэсгэлэн гаргаж байсан боловч нээлтээ хийсэн даруйд нь цагдаа нар ёс журамгүй гэж үзэн хаасан байдаг.

Ингээд хамгийн үнэтэй бусад урлагийн бүтээлүүдийг хамтдаа сонирхоцгооё.

Эх сурвалж: CNN