Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. 

2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженер хангамжийн болон холбогдох байгууллагад 16 чиглэлээр үүрэг даалгавар өгч, нийт 1311 арга хэмжээ авчээ. 

Инженер хангамжийн байгууллагад өгсөн үүрэг даалгавар 84 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай байна. 

Мөн автозамын борооны ус ихээр тогтдог зургаан байршлын ус зайлуулах шугамын засвар шинэчлэлтийн ажил 71 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. 

Үүнээс гадна халаалтын зуух нь өндөр эрсдэлтэй найман сургууль цэцэрлэг байгаа ба эдгээр нь өвлийг давахад хүндрэлтэй байгаа тул шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэхийг хүссэн байна.