Энэхүү олон улсын хөтөлбөр нь дэлхийн 67 улсын 52 мянга орчим сургуульд хэрэгждэг бөгөөд хүүхэд, залуучууд, орон нутгийн иргэдэд тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн талаарх мэдлэг, чадварыг түгээх зорилготой юм.

Уг хөтөлбөрт манай улсаас 286 ЕБС, дөрвөн цэцэрлэг бүртгэгдээд байна. Энэхүү хөтөлбөртэй холбоотойгоор БСШУСЯ-аас сурагчдын эрсдэлийн түвшинг тогтоох, дотуур байрны орчны стандартыг боловсруулах зэрэг ажлыг хийжээ.

Энэ жилийн Эко сургууль үндэсний дөрөвдүгээр чуулганы үеэр шинээр 24 сургуульд Хүрэл гэрэгэ өргөмжлөл, таван сургуульд Мөнгөн гэрэгэ өргөмжлөл, долоон сургуульд Ногоон туг өргөмжлөл олгосон байна.

Эдгээр нь олон улсын шагнал бөгөөд өмнө нь Хүрэл гэрэгэг 45 сургууль,  Мөнгөн гэрэгэг 25 сургууль, Ногоон туг өргөмжлөлийг гурван сургууль авчээ.

Сонирхуулбал, Засгийн газраас баталсан Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөрт Эко сургууль хөтөлбөрийн цар хүрээг өргөжүүлэх, сургуулиудын тоог нэмэгдүүлж, улмаар 2022 онд нийт сургуулийн 50 хувийг хамруулах тухай тусгасан байна.