Манай улсын энэ оны эдийн засгийн өсөлтийг 6.9 хувьтай байна гэж Дэлхийн банкнаас таамагласан ба ирэх онд 0.6 пунктээр буурч, 6.3 хувийн өсөлттэй байна хэмээн үзжээ.

Эдийн засгийн өсөлтийн төлөв богино болон дунд хугацаанд эерэг хэвээр байна гэж үзжээ. Гэвч улс төрийн тодорхой бус байдал нэмэгдэж, түүхий эдийн үнийн хэлбэлзэл, хил дээр гарч болзошгүй болон мега төслийн хэрэгжилт, банкны салбарын шинэчлэлүүд удаашрах эрсдэлтэйг анхаарууллаа.

Манай улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 6.8 хувь байсан бол энэ оны эхний хагаст 7.3 хувьд хүрсэн юм. Эдийн засгийн өсөлтөд нүүрсний салбарын гүйцэтгэл, хувийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн голлон нөлөөлсөн гэж Дэлхийн банкнаас дүгнэсэн байна.