Тэд ээлжит бус чуулганаар ЖДҮ-г хөгжүүлэх сангаас албан тушаалаа урвуулан ашиглаж зээл авсан гишүүдийн асуудлыг хэлэлцэх хүсэлт тавилаа. Тэр дундаа яллагдагчаар татагдсан гишүүдийн асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэлээ.

Мөн ээлжит бус чуулганаар Үндсэн хууль, Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай зэрэг улс эх оронд хэрэгтэй томоохон хуулиудыг хэлэлцэнэ гэж найдаж байсан ч энгийн асуудлуудыг хэлэлцэж байгаад харамсаж байна гэлээ.

“Жирийн бизнес эрхлэгчдийг боломжийг хулгайлсан гишүүдийн асуудлыг чуулганаар ярих ёстой. Чуулганаар хэлэлцэх найман асуудлын тал нь албан тушаалтнуудыг томилох асуудал байна” гэж З.Нарантуяа хэллээ.

ЖДҮ-г хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд:

  • ЗТХЯ-ны сайд Я.Содбаатарын эзэмшлийн Эпота Анарваан компани 1.2 тэрбум,
  • ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн эхнэрийн Тээвэр ачлал компани 1.4 тэрбум,
  • Х.Болорчулууны Дорнод гурил компани 950 сая,
  • Г.Солтаны Монгол шаазан компани 950 сая,
  • Ж.Энхбаярын Газар буудай компани 950 сая, /төлсөн/
  • Н.Учралын аавын Хүннү компани 950 сая
  • О.Батнасангийн төрсөн дүүгийн Топкондитер компани 950 сая
  • Н.Оюундарийн эзэмшлийн Рэд Стар клуб компани 800 сая
  • Б.Ундармаагийн Доктор МЭИК компани 700 сая
  • Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүүгийн Сингапурхэльткейр сентр компани 800 сая
  • Г.Тэмүүлэнгийн ээжийн Спа цогцолбор компани 700 сая
  • А.Сүхбатын отгон дүү болон түүний эхнэрийн Түгээмэл түмэн хишиг компани 800 сая төгрөгийн зээлийг тус тус авчээ.

Эдгээрээс Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан нар албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж хууль бусаар зээл авсан нь тогтоогдсон учир яллагдагчаар татсан юм.