Энэ оны элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдрийн 09:00 цагаас орон даяар эхэллээ. ЭЕШ-д 2020 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөөс гадна Монгол улсын их, дээд сургуульд элсэхийг хүссэн хүн бүхэн оролцох боломжтой юм.

Бүртгүүлэхдээ өөрийн мэдээллийг үнэн зөв бөглөх шаардлагатай ба бөглөсөн мэдээлэлд тулгуурлан дүнг эргэн мэдээлснээр ерөнхий шалгалтын батламж хуудсаа хэвлэн авна. 

Онлайн бүртгэлийн төлбөрийг арилжааны банкны интернет гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар хийнэ. Шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусах ба бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй юм.