Египетийн жүжигчин Раниа Юссэф Каирын кино наадмын үеэр нэвт гэрэлтсэн даашинз өмссөнийхөө төлөө тав хүртэлх жилийн ял сонсож магадгүй гэнэ. Энэ жил 44 настай тэрээр уг үйлдэлдээ уучлал гуйсан байна.

Түүнийг Амро Абделсалам, Самир Сабри гэх хуульчид нийгмийн үнэлэмж, уламжлал, ёс зүй, кино наадам болон Египет эмэгтэйчүүдийн нэр төрийг гутаасан гэж үзээд шүүхэд өгчээ.

Өнгөрсөн жил Египетийн шүүх дуучин Шаймаа Ахмедийг дууны клипэндээ дотуур хувцас өмсөж гадил жимс идсэнээс нь болж нэг жилийн хорих ял оноосон юм. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард дуучин Лайла Америйг дууны клипэндээ урин дуудсан утгатай бүжиг хийсэн гэж үзэн баривчилсан байна.

Эх сурвалж: BBC, The hill