Энэ жил 30.8 сая хээлтэгч мал тоологдсон ба 209.5 мянга нь төллөж, төл бойжилт 98.3 хувьтай байна. Энэ нь төллөвөл зохих нийт малын 0.7 хувь нь төллөсөн үзүүлэлт юм. 

Том малын зүй бус хорогдол одоогийн байдлаар нийт малын 0.27 хувийг эзэлж байгаа бөгөөд шүлхийгээс сэргийлэх вакцинжуулалт Улаанбаатар, Төв аймагт явагдаж байна. 

Нийт 459.5 мянган толгой малд вакцин хийхээс өнөөдрийн байдлаар 97.5 мянган толгой малд хийж 16.7 хувьтай байгаа юм.

Энэ оны мал тооллогоор малын тоо толгой 70.9 саяд хүрч өмнөх оноос 6.8 хувиар өссөн байна. Тодруулбал, 

  • Адуу- 4 сая 213.8 мянга
  • Үхэр- 4 сая 751.7 мянга
  • Тэмээ-472.4 мянга
  • Хонь- 32 сая 258.7 мянга
  • Ямаа- 29 сая 253.4 мянган толгой мал тоологджээ.