Энэхүү аяны нь ААН, байгууллагууд олборлосон алтаа Монголбанк болон арилжааны банкуудад худалдаж, алт тушаалтыг нэмэгдүүлж, олон нийтийн дунд алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлж, холбогдох хууль, журмыг таниулах зорилготой.

Мөн Монголбанкнаас хил гаалиар зөвшөөрөлгүй алт гаргах үйлдлийг бууруулах, хариуцлагатай уул уурхайг дэмжих, Монголбанкны худалдан авч буй алтны үнэ, бусад мэдээллийг нийтэд хүргэх шаардлагатай гэж үзжээ.

Энэхүү аяны үр дүнд Монголбанкны алт худалдан авалт, Улсын гадаад валютын нөөц нэмэгдэж, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо сайжирна гэж албаныхан үзсэн байна.

Тус аяныг Монголбанк, арилжааны банк, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Стандарт хэмжил зүйн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулах юм.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон байна.