Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай албан бичиг илгээлээ.

Тодруулбал, Монгол улсаас Орост сугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нь Төрийн албаны тухай хууль зөрчин  улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон байна.

Төрийн албаны тухай хуульд дээрх улс төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байхаар тусгаж өгчээ.

Иймд Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хууль, Дипломат албаны тухай хуулийг тус тус үндэслэн  элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлжээ.

Сануулахад, Б.Дэлгэрмаа нь 2012-1014 онд Монголоос Сингапурт суух онц бөгөөд бүрэн эхт элчин сайдаар ажиллаж байсан бөгөөд 2015 онд Орост суух элчин сайдаар томилогджээ.