Бид тоймлоё, Та унш

2019.10.01 Мягмар                   Image result for sun snowing icon 9°C  2,667.64  Эд мал, баялаг төгөлдөр болно

Чухлыг тоймлоё 


Гэмт хэрэгт холбогдсон дипломатуудыг зарлалаа

Манай улсын 69 иргэн Польшид эрэн сурвалжлагдаж байгаа ба тэдний дийлэнх нь дипломат төлөөлөгч, төрийн албан хаагч, улс төрийн намын удирдах түвшний хүмүүс байгаа юм. Одоогийн байдлаар эдгээр 69 хүний 6-г нийтэд зарлаж, үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байна.

Дипломат эрхээ урвуулан ашиглагсад!!!

Дээрх 6 хүн элчин сайд, ерөнхий консул, атташе зэрэг албан тушаал хашиж байсан юм. Эдгээр хүмүүс дипломат албаны эрхээ ашиглан дипломат машинаар хар тамхи, янжуур тамхи тээвэрлэсэн, тээврийн хэрэгслийг татваргүйгээр хил давуулж худалдсан байна. Эрэн сурвалжлагдаж буй хүмүүс дунд ТЕГ-ын дарга асан Б.Хурцын төрсөн эгч Б.Болор байгаа юм.

Туслахаа “дээш татах мода”
Өндөр албан тушаалтнууд өөрийн туслахыг гадаадад атташегаар томилуулсан явдал хэд хэд байна. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, дэд сайд Б.Батцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга нар өөрсдийн туслахуудаа Оттава, Лондонд атташегаар томилжээ.


ЗХЖШ-ын дарга чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

Өнгөрсөн 3 сард ЗХЖШ-ын даргаар томилогдсон А.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө. Одоогоор чөлөөлөгдөх хүсэлт баталгаажаагүй байгаа ба түр орлон гүйцэтгэгчийг томилох асуудлыг хэлэлцэж байна. А.Ганбат нь Зүүнбаянгийн төмөр замыг барихад цэргүүдийг дайчлах ажлыг хариуцаж байсан юм.


Эрс хүйтрэхийг анхааруулж байна 

Өнөөдрөөс ихэнх нутгаар сэрүүсэж, шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд цаг агаарын аюулт үзэгдлээс сэргийлж, цасан шуургатай үед малаа хол бэлчээхгүй байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүллээ. Улаанбаатарт өнөөдөр +9С дулаан байх бол маргаашаас эхлэн шөнөдөө - градус хүрч хүйтэрнэ.


Газрын тосны үнэ хэмжээлшгүй ихээр өснө 

Ираны эсрэг ОУ хүчтэй арга хэмжээ авахгүй бол дэлхийн зах зээлд газрын тосны үнэ маш ихээр өснө гэж Саудын Араб мэдэгдлээ. Саудын Араб нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 12%-г хангадаг ба үйлдвэрт нь халдлага гарснаас болж дэлхийн газрын тосны үйлдвэрлэл 5%-р багассан юм. Даваа гарагийн байдлаар газрын тос баррель нь $60.32 үнэтэй байна.


Охинтойгоо гэрлэх хууль батлагдав

Иранд 13-аас дээш насны өргөмөл охинтойгоо гэрлэхийг хуулиар зөвшөөрлөө. Ингэхдээ охины хүсэл сонирхлын дагуу гэрлэлтийг бүртгэх юм. Гэвч хүний эрхийн байгууллагууд уг хууль бага насны хүүхэд сонирхдог гаж донтнуудыг дэмжиж байна гэж үзжээ. Ираны хуульд зааснаар эцгийнхээ зөвшөөрлөөр охид 13, хөвгүүд 15 настайдаа гэрлэдэг байна.

Таны сонорт


Image result for sleeping child icon 3 хүртэлх насныхан хэдэн цаг унтах ёстой вэ?

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр