УИХ-ын чуулганы хуралдаанаар зарим элчин сайд нарыг эгүүлэн татаж, орны хүмүүсийг нь томиллоо. Тодруулбал, 

  • Орост суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар Д.Даваа, 
  • Кубад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар Ш.Батцэцэг, 
  • Тайландад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар А.Төмөр, 
  • Шведэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар Т.Жанабазар, 
  • Польшид суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдад Б.Дорж, 
  • НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдад В.Энхболд нарыг томиллоо. 

Дипломат албанд томилогдох иргэн нь олон улсын эрх зүй, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэл, дадлага туршлагатай, дээд боловсролтой байна гэж хуульд заажээ. Мөн хоёр буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн байх бөгөөд нэг нь түгээмэл гадаад хэл байх ёстой юм.