Электрон тамхи никотин агуулдаггүй ч зүрх судасны үйл ажиллагаанд өөрчлөлт оруулдаг гэдгийг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Тухайлбал, нэг удаагийн хэрэглээний дараа хөлний дунд чөмөгний артерийн судасны цусны эргэлт өөрчлөгддөг байна. Судлаачид одоогоор ямар химийн бодис уг өөрчлөлтөд нөлөөлж байгааг тогтоогоогүй гэнэ. 

Судалгаанд электрон тамхи хэрэглэж байгаагүй 31 хүн оролцсон бөгөөд электрон тамхи хэрэглэсний дараа зүрх, судас, уушги, тархинд нь ямар өөрчлөлт гарч байгааг нь эрдэмтэд ажиглажээ. 

Ингэхэд электрон тамхи нь зүрх судасны эсийн амьдрах чадварыг бууруулж, шархлаа нэмэгдүүлж байгаа нь ажиглагдсан байна. 

Учир нь электрон тамхины гол орц болох пропилены гликол, глицерин нь өндөр температурт халахаараа хорт бодис ялгаруулдаг юм. 

Эх сурвалж: Live science, CNN