Америкийн 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч, сенатор Элизабет Уоррены сонгуульт ажил эхэллээ. Тэрээр Айова мужийн сонгогчидтой уулзах үеэрээ, “2020 он гэхэд Трамп шоронд ч байж магадгүй” гэжээ.

Ерөнхийлөгч Доналд Трампын 2016 оны сонгуулийн ялалтад Оросын оролцоо байж магадгүй гэж үзэн тусгай консул Роберт Мюллерээр ахлуулсан баг мөрдлөг хийж байгаа юм.

Уоррен Трампыг сонгууль будлиантуулснаас гадна арьс өнгөөр ялгаварлагч гэж үздэг бөгөөд 2020 оны сонгуульд түүнийг дахин сонгохгүй байхыг дэмжигчиддээ уриалсан байна.

Үүний хариуд Трамп твиттер хуудаснаа, “Миний заримдаа Покахонтас гэж дууддаг Элизабет Уоррены ерөнхийлөгчийн сонгуульт ажил өнөөдөр эхэллээ. Тэр анхны уугуул Америк нэр дэвшигч болох уу эсвэл 32 жилийн дараа ингэж шийдсэн үү гэдэг нь ойлгогдохоо байлаа. Сонгуульт ажлын хөөцөлдөөн дээр уулзацгаая Лиз” гэж жиргэжээ.  

Америкийн ерөнхийлөгчийн сонгууль 2020 оны 11 сарын гурванд болох бөгөөд сонгогчид ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд саналаа өгөх юм. Уг сонгуульд одоогийн ерөнхийлөгч Доналд Трамп дахин нэр дэвшихээ мэдэгдсэн ба шинэ ерөнхийлөгч 2021 оны нэгдүгээр сарын 20-нд тангарагаа өргөснөөр ажлаа эхлүүлэх гэнэ.

Эх сурвалж: CNN, ABC